“ ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ БА ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА-2024 ” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2024-06-18 15:27:29,   33

“ Хариуцлагатай уул уурхай ба орон нутгийн хамтын ажиллагаа-2024 ” зөвлөгөөн Баруун-Урт хотноо зохион байгуулагдаж байна.
Тус зөвлөгөөнд Сүхбаатар аймгийн хэмжээнд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагууд оролцож байна.
✅. 2023 оны байдлаар 17 уул уурхайн компаниудтай гэрээ байгуулж, хэрэгжилтийг бүрэн хангаж ажилласан 6 аж ахуй нэгж байна.
✅. Аймгийн Засаг дарга М.Идэрбат “ Хариуцлагатай уул уурхай ба орон нутгийн хамтын ажиллагаа-2024 ” зөвлөгөөнд хэлсэн үгэндээ :
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Түгээмэл тархацтай эрдэс баялгийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ гэсэн зорилт, бодлого, шийдвэрийг орон нутагтаа хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэдгийг онцолж байв.

2024-06-18 15:27:29