Эртний улбаагаар...
2024-06-25 10:05:57,   36

Одоогийн Түмэнцогт сумын нутаг нь эртний эрт үеэс Эрдэнэдалай жонон вангийн хошууны нутгийн төв хэсэгт хамаарах бөлгөө. Энэ хошуу нь барагцаагаар 1655 оноос үүссэн. Үе улиран Халхын Сэцэн хан аймгийн Эрдэнэдалай жонон Вангийн хошуу нь баруун талаараа Дархан засгийн хошуу, зүүн талаараа Эрдэнэ засгийн хошуу, Ачит засгийн хошуу, зүүн урдуураа Ёст бэйсийн хошуу, Баруун урдуураа Эрх засгийн хошуу зэрэг газруудтай хиллэдэг, Хойт тал нь Онон гол гарч Хөвөлзөх харуул, Минж харуул зэрэг гурван харуулд харуулын алба гүйцэтгэдэг. Баруун урдаасаа зүүн хойш сунаж тогтсон ходоод хэлбэрийн өргөн уудам нутагтай засаг хошуу байжээ. Нутгийнхаа дөрвөн талд Баян лусын эзэн Лухваанжалба бурханыг тусгайлан зассан чулуун дээр сийлэн хошууны гол төвд Далайвангийн өргөө буюу хүрээний зүг харуулан залсан байдаг байжээ. Хойд талын бурхан  нь Энгэр бүлгийн хойд уулан дээр, зүүн талын бурхан нь Түмэнцогт сумын Лхүмбэ ууланд, баруун талын бурхан Бүрэнцогт тосгоны баруун хойд Богд уулын баруун өндөрт, урд талын бурхан нь одоогийн Уулбаян сумын нутаг Ходоодын говийн зүүн урд Бурхант өндөр хэмээх уулан дээр тус тус байрласан байв. Хошууны нутаг нь одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт сумын нутаг бүхэлдээ, Уулбаян сумын Бурхант өндрөөс тус сумын төвийн өмнүүр зүүн гар сүрэгчинтэй хиллэн хурдан Даяанчийн хийдийн урдуур ороож Дэлгэрхаан уулаар дамжин баруун хойш эргэх нутаг, хойд тал нь Хэнтий аймгийн Баян-овоо сум бүхэлдээ Норовлин, Батноров сумын нутгийн зарим хэсгийг хамаарч байжээ. Зүүн хойд тал нь Батхаан уул Хэрлэн барс хотын хамарсан нутаг байв. Ийнхүү тус хошуу нь Мөнххаан, Дэлгэрхаан, Баянхаан, Батхаан гэсэн дөрвөн хаан уулыг нутагтаа багтаасан, эдгээр уулсаа тогтсон цаг хугацаанд нь тахиж тайдаг хошуу байжээ.

Бид Түмэнцогт сумын нутаг дэвсгэрийн үүсэл хөгжилийг судлахад Хан Хэнтий уулын аймгийн Мөнххаан уулын хошуу, Хан Хэнтий уулын аймгийн Мөнххаан уулын хошууны Баян-Овоо сумын газар нутгийн түүхтэй холбоотой хэмээн үзсэн 

 Хэдийгээр Монгол улс Монгол улсын Ардын засгийн газрын 1923 оны 10-р сарын 19-ний 38-р хурлын тогтоолоор аймаг хошуудын нэрийг газрын нэрээр нэрлэх шийдвэр гарч, Халхын Сэцэн хан аймгийг Хан Хэнтий уулын аймаг, Дархан хошой чин вангийн хошууг Түмэнцогт уулын хошуу, Далай вангийн хошууг Мөнххаан уулын хошуу хэмээн нэрлэн хан хийгээд засаг ноёдыг халж орыг сонгон гаргаж иржээ.

2024-06-25 10:05:57