МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН ЦОЛТОЙ ХАРВААЧИД СҮХБААТАР АЙМАГТ ЧУУЛЛАА
2024-06-18 15:13:33,   165

Төрийн наадмын 39 түрүү Сүхбаатар аймагт чууллаа. Сүхбаатар аймгийн Үндэсний сурын холбооноос санаачлан Монгол улсад анх удаа улсын мэргэн цолтой харваачдыг хүндэтгэсэн 128 харваач оролцсон тэмцээнийг зохион байгууллаа.
Газар газраас тэмцээнийг хүндэтгэн зорьж ирсэн Монгол Улсын мэргэн цолтой харваачдыг аймгийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна. Монгол Улсын мэргэдээр ахлуулсан тэмцээн Сүхбаатар аймагт анх удаа зохион байгуулагдлаа.

2024-06-18 15:13:33