Сүхбаатар аймаг

Түмэнцогт сум

27 C

Цаг агаар

2849

Валютын ханш

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

1960 онд Түмэнцогтын САА-г түшиглэн Түмэнцогт сум үүсэн байгуулагдсан тухайн үед засаг захиргааны нэгж, сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа бий болсон нь өнөөдрийн төрийн байгууллага болох Засаг даргын Тамгын газар үүсэн байгуулагдах үндэс суурь тавигдсан байна.

Сумын захиргааны нэгж байгуулагдсан тухайн цаг үеэс эхлэн САА-тай хавсарсан удирдлагаар хангагдаж, захиргааны өдөр дутмын ажлыг сум, САА-н даргын удирдлагын дор Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргааны нарийн бичгийн дарга гүйцэтгэж байжээ.

1990 онд засаг захиргааны нэгжид өөрчлөлт орж, сум, САА-н удирдлага бие даасан бүтэцтэй болж, дарга, орлогч, нарийн бичгийн дарга, захиргааны зааварлагч, байцаагч зэрэг орон тоотой болж, сумын анхны АДХГЗ-ны даргаар Сүрэнгийн Мягмардаш томилогдон ажиллажээ.

Монгол оронд өрнөсөн ардчиллын үйл явцад нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, 1992 онд шинэ Үндсэн Хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиуд батлагдан мөрдөгдөж, нутгийн захиргааны байгууллагуудыг шинээр зохион байгуулан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, сумын Засаг дарга, Тамгын газар байгуулагдсан.

1992 оны 09 дүгээр сарын 19 ны өдөр сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан хуралдаж, сумын Засаг даргаар Монгол Улсын Гавьяат зоотехникч Дамдинсайханы Лхагвасүрэнг томилуулахаар нэр дэвшүүлэн шийдвэр гаргаж аймгийн Засаг даргад өргөн барьж томилуулсанаар сумын Засаг дарга түүний Тамгын газрын үйл ажиллагааны түүхэн замнал эхэлсэн.

Засаг даргын Тамгын газар нь Төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэн, ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх төрийн албаны мөн чанарыг дээдлэн, ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчмыг баримтлан ажилласаар ирсэн.

Өнөөдрийн байдлаар Засаг даргын Тамгын газар нь “ Төрийн үйлчилгээг иргэн бүрт ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тэдэнд үр бүтээлтэй хөдөлмөрлөх, сайн сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэн өгч, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялаг бүтээгч, эрх чөлөөтэй, дундаж орлоготой иргэд зонхилсон, нийгмийн хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх “ эрхэм зорилго дэвшүүлэн “ Мэдлэг чадварт суурилсан төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэдэг мэргэшсэн захиргааны байгууллага болно “ гэсэн алсын хараатай ажиллаж байна.

2013 оноос эхлэн ЗДТГазар нь үндсэн 18 орон тоотойгоор төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаагаас гадна Засаг даргын дэргэд Татварын улсын байцаагч, Нийгмийн даатгалын байцаагч, Хөдөлмөрийн мэргэжилтэн, Нийгмийн халамжийн мэргэжилтэн, Иргэний улсын бүртгэгч, Байгаль хамгаалагч нарын албан тушаалтнууд босоо удирдлагаар удирдуулан ажилладаг.

Засаг даргын Тамгын газар нь Монгол Улсын Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан тогтоосон орон тоогоор төрийн ажлыг эрхлэн явуулж ирсэн бөгөөд баталсан он тооллоор орон тоо нь харьцангуй өөр өөр байсан.№ = Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдаж Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байхаар хуульчлагдсан үеэс эхлэн сумын ЗДТГазарт батлагдсан төрийн албан тушаалын орон тоо, түүнийг хашиж байсан албан тушаалтнуудын


ТОВЧ ТҮҮХ

Албан тушаалын нэр

Тухайн албан тушаалыг хашиж байсан албан тушаалтнууд

Он тоолол

Засаг дарга

Лхагвасүрэн Дамдинсайханы

1992-1995

Арсланбаатар Ренчингийн

1995-1996

Дорж-Очир Дагдандоржийн

1996-2000

Нямдорж Дашдэндэвийн

2000

Энхтуяа Пүрэвдоржийн

2001-2004

Ганцогт Батаагийн

2004 – Одоог хүртэл

Жич: 1996-2000 онд засаг даргаар ажиллаж байсан Д.Дорж-Очирыг албан ажлын зайлшгүй шаардлагаар өөр албан тушаалд шилжиж, дараагийн Засаг дарга томилогдох хүртэл хугацаанд С.Мягмардаш, Н.Өлзий нар Засаг даргын албан тушаалын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан.

Орлогч дарга

Арсланбаатар Ренчингийн

1992-1994

Хандмаа Айлтгүйн

1994-1997

Мягмардаш Сүрэнгийн

1997-2000

Сүхбаатар Дашдондовын

2000

Мөнхдэлгэр Цэндсүрэнгийн

2000-2008

Түмэндэлгэр Төмөрбатын

2008-2009

Сүхбаатар Дашдондовын

2009

Нямдорж Дашдондовын

2009- 2012

Эрдэнэбулган Даваадоржийн

2012-2013

Лэгзиймаа Батсүхийн

2013 - одоог хүртэл

Тамгын газрын дарга

Отгонбаяр Норовдоржийн

1992-1993

Цэндсүрэн Чүлтэмсүрэнгийн

1993-1994

Мягмардаш Сүрэнгийн

1994-1996

Ганзориг Моохүүгийн

1996

Өлзий Норовын

1997- 2009

Амараа Батаагийн

2010-2013

Саруултуяа Чадраабалын

2013 – одоог хүртэл

Жич: Тамгын газрын даргаар ажиллаж байсан Н.Өлзийг тэтгэвэрт гарч шинээр Тамгын газрын дарга томилогдох хугацаа, Б.Амарааг өөр албан тушаалд шилжиж шинээр Тамгын газрын дарга томилогдох хүртэл хугацаануудад Ч.Оюунгэрэл Тамгын газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байсан.

Нягтлан бодогч

Хандмаа Айлтгүйн

1992-1994

Түвшинжаргал Доржсүрэнгийн

1994-2002

Эрдэнэчимэг Гомбосүрэнгийн

2002-2013

Хоролсүрэн Мөнхзоригтын

2013-2014

Тунгалагболор Эрдэнэцэцэгийн

2014 - одоог хүртэл

Архив, бичиг хэрэг, нярав

Мэндбаяр Гөлгөөгийн

1992-1993

Энхтуяа Гэрэлийн

1993-2004

Энхзаяа Гэрэлийн

2004-2013

Гэрэлмаа Мягмаржавын

2013 – одоог хүртэл

Нийгмийн халамж, хүн ам зүй, хариуцсан түшмэл

Мөнхдэлгэр Цэндсүрэнгийн

1994-1996

Арсланбаатар Ренчингийн

1996-2010

Нандинцэцэг Уртнасан

2010-одоог хүртэл

Хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд хариуцсан түшмэл

Мөнхсаруул Дугарын

1992-1998

ЗДТГ-ын Хүнс Хөдөө аж ахуй дотоод ажил хариуцсан түшмэл

Оюунгэрэл Чойжил

1996-2010

ЗДТГ-ын МЭҮТ-ийн дарга

Оюунгэрэл Чойжил

2010-одоог хүртэл

МЭҮТ-ийн мэргэжилтэн

Сүхбаатар Дашдондов

2010-одоог хүртэл

Манлайбаяр Хүрэлбаатар

2011-одоог хүртэл

БОХУБайцаагч

Дорж-Очир Дагдандоржийн

1995-1996

Гомбосүрэн Дамдингийн

1996-1999

Ганбат Нанжид

1999-одоог хүртэл

ЗДТГ-ын жолооч

Зоригтбаатар Будын

1992-1995

Бумсүрэн Янсангийн

1995-1999

Болдсүрэн Янсангийн

1999-2009

Зоригтбаатар Будын

2009-одоог хүртэл

Отгонбат Чулуунбаатар

2013-одоог хүртэл

Идэрчулуун Баттулга

2012-одоог хүртэл

Төрийн сангийн мэргэжилтэн

Наранбаяр Шархичиг

2007

Наранзул Лүнээ

2007-2013

Эрдэнэчимэг Гомбосүрэн

2013-одоог хүртэл

Үйлчлэгч

Нагаарагчаа А

1992-2013

Ариунзаяа Сүхбаатар

2013-одоог хүртэл

Малчин

Одгэрэл Баатарсүх

-1996

Гомбо Зана

1992-1996

Цовоо Доржсүрэн

1996-2006

Уранчимаг Бавуудорж

2006-2011

Эрхэмбаяр Хүрэлбаатар

2013-одоог хүртэл

Жижүүр

Эрдэнэчимэг Лхамжавын

1992-2002

Нагаарагчаа Аюушжавын

2002-2006

Чулуунбаатар Санжаажамц

2006-оноос одоог хүртэл

ХАЗ,НБХМэргэжилтэн

Нандинцэцэг

2009-2011

Өлзийдэлгэр Хүрэлбаатар

2011-2013

Ариунжаргал Октябрь

2013-одоог хүртэл

НЗЭЗБДАХМэргэжилтэн

Өлзийдэлгэр Хүрэлбаатар

2009-2012

Эрдэнэмөнх Эрдэнэбаяр

2012-2013

Эрдэнэбулган Даваадорж

2013

Мөнх-Эрдэнэ Чулуунбаатар

2013-одоог хүртэл

Газрын даамал

Ганбат Нанжид

1999-2010

Алтанзул Энхмөнх

2010-2012

Түмэнбаяр Дашдорж

2012-одоог хүртэл